Forbes сэтгүүлээс Америкийн жүжигчин Эмма Стоунийг хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодруулжээ. Харин 2015, 2016 онуудад Женнифер Лоуренс хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорч байжээ.
Өдгөө 28 настай жүжигчин Эмма Стоун 26 сая долларын орлого олсон бөгөөд энэхүү орлогынхоо ихэнх хувийг Ла Ла Ланд киноноос олжээ.
Оскарын 89 дахь удаагийн кино наадмаас жүжигчин Риан Гослингтой хамтран тоглосон Ла Ла Ланд киногоор Шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр тодорч Оскарын эзэн болсон юм.
Forbes сэтгүүлээс тодруулсан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн хоёрдугаар байрт Женнифер Анистон 25,5 сая доллараар, гуравдугаар байранд Женнифер Лоуренс 24 сая доллартайгаар тус тус байр эзэлсэн байна.