Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” буюу “Онцгой тохиолдол” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа. 

Одоогоор онцгой тохиолдол цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …