Д.Амарбаясгалан: Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байна

Өчигдөр  А.Ганбаатар  60 тэрбумтэй холбоотой мэдэгдэл хийсэн юм. Харин өнөөдөр 60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газрын үүдэнд  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлаггүй гэсэн шийдвэр гараагүй. Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. МАН-ын гишүүн А.Ганбаатарыг нэр төрд халдсан гэж үзэж байна. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав дахь удаагаа сонгогдсон. Ёс зүйгүй байдлыг тэвчиж сууж чадахгүй. Ц.Сандуй огцрох ёстой гэж үзэж байна.

Сонгуулийн үеэр элдэв зохион байгуулалттай бичлэг олон гарсан. Гэхдээ би асуудлыг намынхаа бага болон их хурал дээр ярина. МАН-ын гишүүдийг намынхаа эсрэг ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй.Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг нухацтай ярих нь зөв. Намын их хурал энэ жил болох заалттай. Их хурлаар намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно” гэлээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …