Нийслэлийн шарилжийг арилгахын тулд 84 сая төгрөг зарцуулна

Энэ сарын 14-нөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл “Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хоёрдугаар үе шаттайгаар эхлүүлжээ. Энэ аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулахад 84 сая төгрөг зарцуулах юм байна.  Энэ мөнгийг хот тохижилтын төсөвлөгдсөн зардлаас гаргахаар болсон аж.

Уг аяныг нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярт даалгажээ. Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д хашаан доторх эдэлбэр газар, орчны 50 хүртэлх метр талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэг хүлээсэн. Хэрэв аж ахуйн нэгж байгууллага, СӨХ цэврлэгээ хийгээгүй, хангалтгүй оролцсон бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …