Төөрсөн байж болзошгүй гэсэн хүүхдүүд эсэн мэнд олдлоо

2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.
Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж,  Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж байсан юм.
Өчигдөр  орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахгүй байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …