Болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

НМХГ-аас иргэдийн гар дээрээс болц нь гүйцээгүй түүхий самрыг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж.

Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм байна. Мөн гудамжинд худалдаалж буй самруудыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж.


Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …