Хужирт суманд байгалийн гамшиг болж 100 гаруй айлын гэр, байшин нуржээ

Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагийн 17.40 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нуржээ. Энэхүү богино хугацааны хуй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн дараа ажлын хэсэг гаргаж шуурхай ажиллаж хохирлын хэмжээг тогтоожээ. Гамшгийн улмаас нийтдээ 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан аж. Орон нутгийн зарим байгууллагатай хамтран гэр оронгүй болсон 13 айлын гэрийг бүрэн шийдвэрлэжээ.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …