Оюутнууд автобусны цахим картаа өнөөдрөөс захиалах боломжтой

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас оюутан, сурагчид автобусаар зорчих картыг сунгах, шинээр олгох асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Н.Буянтогтох “Их дээд сургуулийн оюутнууд, үүнд нэгдүгээр курст шинээр элсэн орж буй оюутнууд автобусаар зорчих карт шинээр авахдаа наймдугаар сарын 21-25-нд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөж өгөх ёстой.  Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэх ёстой гэв. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэнэ. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна.

Өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол 9 сарын 1-8 хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөөд авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа Дүнжингарав худалдааны  төв дээр явагдах юм байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …