Есөн сарын нэгнээс өмнө 14 цэцэрлэг ашиглалтад орно

Жил бүрийн намар цэцэрлэг, сургуулийн хүрэлцэхгүй, хүүхдүүдээ хаана сургах вэ гэсэн асуудал тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд нийт 22 мянган ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үүний 14-ийг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг ашиглалтад орох аж.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877 төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх аж. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …