Тусгай хамгаалалттай газарт мал өвөлжүүлнэ

Зуншлага тааруу, ихэнх нутгаар ган болсонтой холбоотойгоор өвөлжилт хүндрэх эрсдэлтэй тул бэлтгэлээ сайтар базаахад холбогдох байгууллагууд анхааран ажиллаж байна. Газрын гарц муугаас зарим аймаг, сумынхан хадлангийн шаардлагатай нөөц бэлтгэж чадахгүйд хүрээд буй юм. Тиймээс БОАЖЯ-наас санаачилж тусгай хамгаалалттай газар нутгаас хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх асуудлыг судалж эхэлсэн гэж сайд Д.Оюунхорол мэдээллээ.

Энэ хүрээнд өдгөө тусгай хамгаалалттай газар нутгаас хадлан бэлтгэх журам болон өвөлжих өрх, малын тоо толгойг гаргахаар судалж буй юм байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.9-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох эрхтэй” хэмээн заасан аж.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …