Гурван жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр энэ хичээлийн жилд ашиглалтад орно

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн. хотын Өчигдөр хотын дарга барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 90 хувьтай байна.

14 дүгээр сургуулийн өөрийн байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм. Хотын дарга хэлэхдээ “Энэ жил концессын гэрээгээр 20 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил хийгдэнэ. Улсын төсөв, нийслэлийн төсвөөр 10 сургууль зэргээр сургуулиуд баригдана. 14 дүгээр сургуулийн хувьд ирэх сарын 10 гэхэд хичээлийг нь эхлүүлэх үүрэг даалгавар өглөө. Сурагчид 9 дүгээр сарын 1-нд бусад сургууль дээр хичээллэхгүйгээр эхний улирлын амралтаа нөхөх байдлаар хичээл явуулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо дотор, гадна тохижилтын ажил нь дуусвал хичээллэх боломжтой болсон байна.” гэв.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …