Зайсан дахь KFC-ийн урд замыг хааж, засварын ажил хийж байна

Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа.

Зам засварын ажилтай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 08 дугаар сарын 24-ны 23:00 цаг хүртэл KFC сүлжээ их дэлгүүрийн урд замын хөдөлгөөнийг хаажээ.

Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …