Аварга гумбра матар хэмжээгээрээ рекорд тогтоож магадгүй

b3506036bee784a2originalМиссиссиппигээс аварга гумбра матар олджээ. Судлаачдын мэдээлж буйгаар матар 13 фут, 6.5 инчийн урттай, 741 фунт жинтэй аж. Энэ гумбра матар нь өмнө нь олдож байснаас хамаагүй том бөгөөд хэмжээгээрээ рекорд тогтоохуйц юм.

Матрын овгийнхон усанд амьдардаг, том, мах идэшт, хэвлээр явагч амьтан юм.

Матар нь  Америк, Австрали, Африкт   гол мөрөн, нуур цөөрөмд амьдардаг. Австралийн зарим матар давст усанд амьдрах ба цэнгэг усны матраас биеэр том байдаг. 200 сая жилийн тэртээ үүссэн гэгдэх ба 65 сая жилийн өмнө үлэг гүрвэл устаж мөхсөн үеийг даван гаржээ. Тэд ихэнх цагаа усанд өнгөрүүлэх ч, агаар амьсгалдаг тул удаан хугацаагаар байж чадахгүй юм.

9c0d39caf84dca49original

Матар хөлсний булчирхайгүй тул амаараа биеийн халуунаа гадагшлуулж сэрүүцдэг. Тэд унтахдаа амаа ангайн унтах ба заримдаанохой шиг аахилдаг.

Матарнуудын хэмжээ нь зүйл төрлөөсөө  хамааран янз бүр байдаг. Жижиг нь 1 м орчим урт, том зүйл нь 4.85 м урт, 1200 кг хүртэл жинтэй байна. Хүйсийн ялгаатай төрхтэй ба эр нь эмээс биеэр том, хурдан өсөж томордог. Бүртгэгдсэн хамгийн том матар Австралид таарсан 6.2 м урт гэгдэх ч, илүү том матрын тухай мэдээлэл бий. Харин одоо Миссиссиппигээс олдсон  гумбра матар 6.5 инчийн уртаараа шинчлэх бололтой. Гумбра матар олдсон нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. Одоогоор матрыг хаана байрлуулах нь тодорхойгүй юм

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …