Нийслэлийн 16 сургуулийн орчинд хурд сааруулагч, гэрлэн дохио байрлуулж байна

Нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио  байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг хангаж байна.

Төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас  нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна.

Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм.  Уг ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …