Хөвсгөл, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орж байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон цас үргэлжлэн орж байгаа ажээ. Энэ талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад “Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Ховд, Увс аймгийн зарим сумдад нойтон цас орж байна” гэв.

Мөн ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хур тунадастай сэрүүн байх төлөвтэй байгаа тул малчид иргэдэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа.

2017 оны 8 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, ойрын хоёр хоногтоо төв, зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …