Туул голын эрэг дагуу урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажилласан байна.

Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд мотоциклд эргүүл ажиллуулж, туул голын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг Хар усан тохой, Гачуурт тосгон, Туулын гүүр, Бөөгий шугуй зэрэг газруудад гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий самбаруудыг байршуулжээ. Үүний үр дүнд гол усны ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад 79.3 хувиар буурсан байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …