Нийслэлд хөдөө орон нутгаас жил бүр 35-40 мянган оюутан ирдэг. Үүнээс 15 мянган оюутан сургуулийнхаа дотор байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл нийт оюутнуудын ердөө 10 хүрэхгүй хувь нь оюутны дотуур байранд амьдардаг гэсэн үг юм. Харин үлдсэн оюутнууд нь нийтийн байр болон айлын хажуу өрөө хөлслөх гэх мэтээр амьдардаг.
Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил ч мөн дотуур байрны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. Монголын оюутны холбооны мэдээлсэнээр оюутны байрны төлбөр 450-850 мянган төгрөгийн хооронд байгаа гэв.