Гол ус гатлахгүй байхыг анхаарууллаа

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өвтийн-Амны” гарманд Богдын голын усанд нэг зорчигчтой 35-90 ЗАА улсын дугаартай ачааны автомашин суусан тухай дуудлагаар /2017.08.22/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж автомашиныг шөнийн 02:20 цагт уснаас татан гаргажээ.

Мөн тус аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Хүрэн толгойн” гарманд Богдын голын усанд таван зорчигчтой 57-07 УБН улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагаар /2017.08.22/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж автомашиныг уснаас татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байна. Иймд, голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …