Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж, ургацын нөхцөл байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар хэлэлцлээ.
Улсын хэмжээнд 2017 онд нийт 393,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га талбайд буудай, 14,9 мянган талбайд төмс, 7,5 мянган га талбайд хүнсний ногоо, 78,2 мянган га-д тосны ургамал, 28,2 мянган га-д тэжээлийн ургамал, 1,9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524,3 мянга га-д тариалалт хийжээ.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га талбайн 77,7 мянган га талбайн улаанбуудай алдаж, 15,2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52,5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44,6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах урьдчилсан тооцоог салбарын яам нь хийсэн байна. Нийт ургацын 40 гаруй хувийг алдах төлөвтэй байгаа аж.