7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм

Төрөл бүрийн эрдэс, витамин агуулдгаараа өргөст хэмт бусад хүнсний ногооноос ялгардаг. Өргөст хэмх өөртөө витамин С, Е, В, төмөр, магни, кальциар баялаг. Тиймээс бие организмыг хоргүйжүүлж, гэдэсний болон хоол боловсруулах эрхтэн, түүний дамжих замыг цэвэрлэж өгөхөөс гадна дотоод эрхтний үйл ажиллагааг хурдацтай дэмжиж өгдөг. Үүнийг бичих болсон шалтгаан нь өргөст хэмхний ашиг тус болоод хурдан хугацаанд жин хасах үр дүнтэй аргыг танилцуулахад оршино. Та өөр турах арга хайхгүй гэдэгт итгэлтэй байна.

Өргөст хэмхний дэглэм барих үед мөрдөх хоолны танилцуулга:

Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, нэг таваг өргөст хэмхний салат

Өдрийн хоол: 5 ширхэг чавга эсвэл 1 ширхэг тоор

Өргөст хэмхний салатны орц:

– 400 гр өргөст хэмх

– 200 мл тослоггүй тараг

– Чимх давс

– 1 ширхэг жижиг хэмжээтэй сонгино

Өргөст хэмх, сонгиноо жижиг хэмжээтэй хэрчээд дээрээс давс, таргаа нэмээд холиход хангалттай.

Өргөст хэмхний шүүсийг хэрхэн бэлтгэх вэ?

– 1 ширхэг өргөст хэмх

– 1 ширхэг алим

– 1 атга угааж цэвэрлэсэн бууцай

– Бага зэрэг цэвэр цагаан гаа. Бүх орцоо нийлүүлж холигчинд хийгээд шүүс бэлэн болно.

Оройн хоол: Хүссэн жимсээ идэж болно. Гэхдээ 300 граммыг л иднэ гэдгээ мартаж болохгүй шүү.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …