Энэ онд улсын хэмжээнд 524.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 га-д хүнсний ногоо, 78.2 га-д тосны ургамал, 28.2 га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тус тус тариалалт хийжээ.
Байгаль цаг уурын давашгүй хүчин зүйл болох ган, нарны хэт их халалтын нөлөөллөөс шалтгаалж үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдсан байна. Харин 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3, хэрэгцээт гурилынхаа 52.5, төмсний 74.5, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах төлөвлөгөөг Улсын ургацын комиссоос гаргасан юм.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг аж. Энэ жилийн хувьд 154.5 мянган тонн орчим хүнсний улаан буудай дутах төлөвтэй байна. Энэхүү 154.5 мянган тонн улаан буудайг ОХУ-аас имплотлохоор болжээ. Түүнчлэн намрын ургац хураалтын техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байгаа аж. Мөн энэ жил гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг ХХААХҮЯ-наас албан ёсоор мэдэгджээ.