Туйлын мөсний хэмжээ 1,6 сая км.кв-аар нэмэгджээ

 Арктикт энэ зун цаг уур хүйтэн байснаас мөсөн бүрхэвч дээд хэмжээндээ хүртэл нэмэгджээ.

Энэ онд ойролцоогоор 1.6 сая км.кв талбай шинэ мөсөөр хучигд­сан нь өнгөрсөн жи­лийн үзүүлэлттэй харьцуу­лахад 60 хувиар өссөн гэсэн үг юм.

Ийнхүү эрдэмтдийн таа­маглаж байсанчлан туй­лын бүс энэ зун огт мөсгүй болно гэж байсан урьдчилсан дүг­­­нэлт худал болж таарч байна. “The Telegraph” сонинд бичсэнээр Европ тивийн талтай тэнцэхүйц хэмжээ­ний мөсөн бүрхэвч Канадын эргээс Оросын хойд эрэг хүртэл үргэлжилж байгаа гэнэ. Атлантын да­лайн ба­руун хойд хэсгээс Номхон далай хүртэл бүтэн жилийн турш мөс хайлаагүй тул зарим хөлөг онгоцны чиг­лэлийг өөрчлөхөөс өөр арга­гүйд хүрсэн байна.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар манай гарагт мөстлөгийн үе ирээд байгаа бөгөөд энэ зууны дунд үе хүртэл үргэлжлэх аж. Харин “Daily Mail” сонинд бичсэ­нээр дэлхийн дулаарал аль 1997 онд зогссон гэнэ.

АНУ-ын Мэдисон дахь Вис­консины их сургуулийн профессор Анастасий Цонис “Мөстлөгийн үе аль хэдийнэ эхэлсэн. Энэ үе ойрын 15 жилийн турш үргэлжилнэ гэж бодож байна. 1980-1990-ээд онд бүртгэгдэж байсан дулаарал зогссон гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээн баталж байна.

download (1)

Санал болгох мэдээ

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 …