Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох туршилтыг өнөөдөр хийнэ

Энэ сарын дундуур ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон билээ. Техникийн саатлын шалтгааныг тогтоохоор гүйцэтгэгч компани үүрэг өгч дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан юм. Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг өнөөдөр 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр болжээ.

Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдэх гэж байгаа аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим дугаар олгох ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зорилгоор Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн мэдээлэл, холбооны газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …