Өмгөөлөгч Г.Батбаярын сураггүй болсон шалтгаан

Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлаад удаж байна.-Хэн?

-Би би.

-Яах гэж?

-Аан гадуур зөндөө л асуудал байна. Энэ бүгдэд хамгийн түрүүнд очиж, тайлбар хийж, заримдаа үйлчлүүлэгчээ мэдээгүй байхад нь хэвлэлийн хурал хийгээд л, өмгөөлөгч хүн байж ял оноогоод байдаг шүү дээ. Гэтэл ойр таг болчихоод.

 Одоо намба суугаа байлгүй дээ

-Намба ч биш байх аа. Таг болчихоод байгаа хоёр шалтгааныг би олж харчихаад байгаа юм.

-Юу?

-За сонсож бай. Эхнийх нь бол нөхөр өмгөөлөгч гадны нэг компаниас нэг тэрбум орчим төгрөг авсан юм билээ. Түүнийгээ зурагтаар зарлаж, зарим сайтуудаар “тэрбумтан өмгөөлөгч” гэж бичүүлж, татварын газраас хүртэл “шилдэг татвар төлөгч” гэсэн шагнал авчихсан байж.

-Пөөх

Харин тийм ээ. Тэгээд л тэрбумтан болчихсон хүн аахар шаахар зүйлстэй орооцолдохоо больчихсон юм болов уу гэж би хардаад байгаа юм. Түүнээс өмгөөлөгч Г.Батбаяр оролцож, асуудлыг нь шийдэж, заримд нь ял тулгаж болохоор хэргүүд маш олон гарч байна шүү дээ. УИХ-ын гишүүн хүн хүчингийн хэрэгт холбогдож, төрийн сайдыг тагнаж мөрдсөн гээд томчуудын хэрэг байхад машиндаа мансуурсан залуус, Осоржамаагийн автобусны буудал дээрх зодоон гээд жижиг асуудлууд ч хүртэл гарсаар л байна. Гэвч манай өмгөөлөгч энэ бүгдэд хариулт өгөхгүй байгаа нь түүнийг дээд зиндааны хүн болжээ гэж харахад хүргээд байна л даа.

-За арай ч дээ. Тэгвэл нөгөө шалтгаан нь юу юм?

-Нөгөөх нь их хувийн шинжтэй. Би хүнээс дуулсан юм. Өмгөөлөгч Г.Батбаяр маань бие их тааруу. Эрэгтэйчүүдийн л асуудал бололтой. Тэгээд л эмчилгээ хийж байсан эмнэлэгтэйгээ шүүхдэлцээд тун завгүй яваа гэсэн. Эрүүл мэндийн асуудалтай болсон учраас юу гээд л бусдын асуудалд анхаарал хандуулаад явах билээ. Тийм биз дээ.

-Өө тийм үү. бие хэр байгаа бол?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна аа. Гэхдээ л санаа зовж байна шүү.

Шар хүү

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …