Сувилахуйн сургуулийн оюутнуудын төлбөрийг 40 хувиар хөнгөлнө

Төв аймгийн хэмжээнд сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Сувилахуйн сургуулийг сонгон амжилттай суралцаж байгаа хоёр болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөрийг 40 хувь хүртэл хөнгөлнө.

Энэ оны байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 99 байгууллагад 294 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нийт ажилчдын 64 хувийг эзэлж буй юм. Тухайлбал энэ жил 32, 2020 онд гэхэд 69 сувилагчийн орон тоог Эрүүл мэндийн салбарт нөхөн хангах шаардлага тулгараад байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Энэ орон тооны дутагдлыг нөхөх үүднээс аймгаас Засаг даргын захирамжаар 2017-2020 оны хооронд хэрэгжих “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд “Сувилахуйн” мэргэжлээр суралцах оюутнуудтай гэрээ байгуулах юм.Гэрээний хүрээнд энэ онд Төв аймгаас ЭЕШ-т өгч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн сувилагчийн өдрийн ангийн хувиар авсан оюутнууд болон хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутнуудын сурлагын голч дүнг харгалзан сургалтын төлбөрийн 40 хүртэлх хувийг хөнгөлнө. Мөн дадлага хийх газар, төгсөөд ажиллах ажлын байраар хангана хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг онцоллоо.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …