Энэ бол МИНТ гэх баарнаас үйлчлүүлэгчиддээ барьж буй 3 жилийн ойн бэлэг. Гэхдээ хэн дуртай нь энэ бэлгийг авахгүй.
Уг нь улаан хавтастай шармал тэмдгийг үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан, улсад гавьяагаа үнэлүүлсэн нэгэнд өгдөг байлтай. Гэтэл жирийн нэг шөнийн цэнгээний газар гурван жилийнхээ ойн баяраар ийм тэмдэг тараагаад явж байна. Харин ямар шаардлага хангасан хүнд ийм тэмдэг гардуулж байгааг мэдсэнгүй.
Ажил, амьдрал нь юм шиг бааранд сууж л байдаг байнгын үйлчлүүлэгчиддээ өгч байна уу, эсвэл нэг удаа орохдоо “цөм” орлого оруулдаг томчуудад зориулсан бэлэг үү гэх талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Харин энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй бол маш сайн мэдэж байгаа. Учир нь МИНТ бол түүний баар. Тийм ч учраас нийслэлийн цэнгүүн арга хэмжээнүүд бүгд л МИНТ-д зохион байгуулагдсан. Дуучин С.Амармандахын зодуулдаг баяр ч энд болсныг санаж байгаа байх. Ер нь Ц.Сандуй өөртэй нь эсрэг бодолтой нөхдүүдийг баарандаа цуглуулаад навс дайлж, найрладаг тухай мэдээлэл ч сонсогдож байлаа.
Тэгэхээр баарны эзэн нь НИТХ-ын дарга учраас улаан хавтастай, шармал тэмдэгээр хэнийг ч шагнасан тэдний дур биз. Эзэн нь 60 тэрбум төгрөгийн будлиан үүсгэж, намынхаа нэр хүндийг унагаж явахад баар нь 3 жилийнхээ ойд зориулаад тэмдэг тарааж, бааварлаж байна. Ц.Сандуйд “гавьяат баарчин” гэх хоч өгөөд байсан хоосонгүй хоч бололтой.
Шар хүү