Цэцэрлэгийн шинэ элсэгчдийн онлайн сугалааг өнөөдөр явуулна

Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдүүдийг цахимаар  бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 22.260 хүүхдийг цахимаар бүртгүүлээд байгаа аж.

Эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn сайтын нүүр хуудсанд байрлах графикаас оршин сууж буй дүүрэг дэх цэцэрлэгийн бүртгэлд хэчнээн хүүхэд бүртгүүлснийг мэдэх боломжтой бөгөөд хүснэгтэд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгийг бичиж, элсүүлэх хүүхдийн тоог харах боломжтой.

Өнөөдөр 10-12 цагийн хооронд элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч нар хариуцаж, өөрсдийн цэцэрлэг дээр элсэлтийг зохион байгуулна. Цэцэрлэгт элсэхээр онлайн сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээллийг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирүүлж, нэгтгэснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулж, нээлттэй танилцуулна.

Онлайн сугалааны дүн мэдээг цэцэрлэг тус бүрийн мэдээллийн самбарт байршуулж танилцуулна. Мөн онлайн бүртгэлд бичиж үлдээсэн эцэг, эхчүүдийн утасны дугаарт таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мессежээр мэдээлэх юм байна.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …