Мэрайя Кэри хайр дурлалдаа шатаж явна

Дуучин Мэрайя Кэри  Австралийн тэрбумтан Жеймс К. Пакертай  гэрлэх байсан ч  хуримаа хийхээсээ татгалзаж  34 настай бүжигчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон юм.Брайан Танакан Мэрайя Кэригээс анх  Та үнэхээр Пакерийн  эхнэр болохыг хүсч байна уу гэж асуужээ. Түүний асуусан асуултанд дуучин бүсгүй удаан  бодсоны эцэст хуримаа хийхээс татгалзжээ.

47 настай дуучин бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сард Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн мэдээлэлдээ Танаканг найз залуугаа болохыг хэлээд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахыг хүсч байна гэж хэлжээ.

Хосууд Пүрэв гаригт Канадын нийслэл Торонто хотод  аялж  явахдаа папарцидийн дуранд өртжээ. Хосууд нэг хэсэг олны хэл аманд өртөж байсан ч тэдгээрийг үл тоон өөрсдийн хайр сэтгэлээ улам бататгасан хосуудын зургуудаас харагдаж байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …