Малайзын гүнж хөлбөмбөгчин залуутай гэрлэжээ

Малайзын султаны ганц охин буюу гүнж Тунку Тун Аминах Султан Ибрахим саяхан жирийн нэгэн хөл бөмбөгчин залуутай хуримлажээ. Тухайлбал энэ жил 28 настай Нидерландын хөл бөмбөгчин Деннис Муххаммад Абдуллах, Йохорын султаны охин 31 настай гүнж Тунку нар амьдралаа холбосон байна. Тэд Сингапурын нэгэн кафед танилцаж гурван жилийн дараа гэр бүл болжээ. Тухайн үед Тунку гүнж амарч байсан бол сүйт залуу Нидерландын хөл бөмбөгийн багт тамирчнаар ажилладаг байж. Султаны ганц охин гүнж Тункугийн хурим муслим шашинтны ёсоор Малайзад гэрлэсэн байна. Тэдний хурим маш энгийн даруу болсон бөгөөд цөөн тооны зочдийг хүлээн авчээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …