Цэцэрлэгийн цахим элсэлтийн хариу мессэж ирж эхэллээ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настангуудын цахим элсэлт өнөөдөр 10:00 цагаас эхлээд байна.

Хүүхдээ бүртгүүлсэн бол гар утсанд тань “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” гэсэн мессэж очиж эхэллээ.

Хэрэв танд ийм мессэж ирсэн бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
  • Хүүхдийн чээж зураг 2%.


Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …