А.Санжмятав: Зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна

“Монголын залуу багш нарын холбоо”, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ.

Боловсрол Судлалын доктор А.Санжмятав “Бидний гол зорилго бол Монголын 40000 гаруй багш нарын цалинг нэмэгдүүлье гэсэн хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шаардлагын хариу дөнгөж сая ирлээ. Энэхүү хариунд  УИХ-ын намрын чуулганаар  хэлэлцэх 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн нийт албан хаагчийн цалин хөлсийг улс орны төсөвт дарамт учруулахгүйгүйгээр нэмэгдүүлэх боломжийг хангах талаар идэвхтэй ажиллаж байна. Ийм учраас Монгол Улсын төр засгаас Монгол улсын  багш нарын  хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох тал дээр анхааралтай ажиллана гэсэн тодорхойгүй хариу өгсөн байна.

Багш нар бол 2018 оныг хүлээхгүй. Энэ асуудал бол цөөхөн хэдэн багш нарын асуудал биш Монголын бүх багш нарын асуудал. Бид нар УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүнтэй  багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос уулзахад Улсын Их Хурлын намрын чуулганд хамгийн түрүүнд энэ асуудлыг  шийдэж өгөх болно гэж хэлсэн. Өнөөдөр багш нарын авч буй 500000 мянган төгрөг цалингийн зээл, амьжиргаандаа зарцуулахад хүрэлцэхгүй байна. 9-р сарын 1-нээс өмнө багш нар Сүхбаатарын талбай дээр жагсаал хийнэ. Өнөөдөр бид цаг хугацааг хүлээхгүй зээлээ төлж чадахгүй багш нар шүүхэд дуудагдаж байна. Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн 16000 багш гарын үсгээ зурсан байгаа” гэж мэдэгдэв.

 Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч  Ц. Мөнхтуяа “Манай цалин нэмүүлэх түр хороо бол багш нарын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хөдөлгөөн юм. Засгийн газар тодорхойгүй хариу өгч байгаад харамсаж байна. Бид дараагийн шатны тэмцэл рүүгээ орно. Цуглаан зохион байгуулна. Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн Монголын бүх багш нарыг Сүхбаатарын талбайд болох жагсаалд оролцохыг уриалж байна” гэв.

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг ҮЭ-ийн байгууллага багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тууштай тавьж тэмцэж ирсэн. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг сум тэмцлийн үйл ажиллагаанд орно. Бид ойрын үед зохион байгуулалттайгаар тэмцлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага та бүхнийхээ төлөө тууштай ажиллах болно” гэв.

Монголын залуу багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Зулхүү “Багш нар жилд 1000 төгрөгөөр цалингаа нэмэгдүүлдэг. Багшийг ажилласан жилээр нь цалинг нь нэмдэг биш амжилт, шавь нарын сэтгэл ханамжаар тооцож нэмдэг байя гэсэн санал МАНын 2016 оны сонгуулийн   мөрийн хөтөлбөрт орсон байгаа.Амлалтаа биелүүлэхийг  гэж хүсэж байна. ” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …