Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Цаашид сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болсон байна. Ингээд АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар  мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоос тодрууллаа

-60 тэрбумтай холбоотой хэргийн шалгаж байгаа юу?

-Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгох асуудалтай хэргийг  2016 оны наймдугаар сард  нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Харин Улсын ерөнхий прокурор орлогч өнгөрсөн  долдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхээр харьяаллын газарт ирүүлсэн. Энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ, АТГ –ын хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн эрх бүхий алба тушаалтнуудаас мэдүүлэг тайлбар авч байгаа. Дуу хоолойны бичлэг дээр дөрвөн удаа шинжилгээ хийлгэсэн. Өнөөдөр байдлаар  шинжилгээний байгууллагаас  гадна тусгай мэргэжилтэй хүмүүсийг оролцуулсан дахин шинжилгээ хийж байгаа. Нэмж 40 минутын бичлэг  болон 5 минутын бичлэг гарч ирсэн. Үүнд бас  шинжилгээ хийж байгаа.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлын  талаар?

– Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж  чагнасан асуудлыг шалгаж байгаа. Энэ асуудал дээр 9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх өөрийн дүү н.Отгонбаяр, н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнчлэн энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон эсэх нь одоогийн байдлаар тогтоогдоогүй  байна.

 -Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг цагдан хорьсон гэсэн. Энэ үнэн үү?

-Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын эдийн  засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа. Мөн манайх  давхар шалгаж байгаа. Мөн Хөгжлийн банкны асуудал шалгаж байгаа.  Мөрдөн байцаалтаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэдэг асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар н.Шинэбаатар н.Мөнхбат нарын хүмүүстэй холбоотой  асуудлыг шүүхэд шилжүүлсэн.

Н.Алт

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …