Дорноговь аймгийн 7.6 км автозамыг асфальтаар хучих ажил эхэлжээ

Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаа  аж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын дундуур хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …