Нас ахих тусам өвдөгөөр хатгуулах ихэсдэг шүү дээ. Хүн нас ахих тусам ясны зөөлөн эд буюу үе мөчний шингэн багасч өвдөгөөр хатгуулах, цаашлаад яс хэврэг болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Өвдөг бол биеийг тэнцвэртэй байлгаж хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Тиймээс та гэрийн нөхцөлд дараах гурван орцтой байгалийн аргыг хэрэгжүүлэн өвдөгөөр хатгах өвчнөөс салаарай.
Бэлтгэх арга: Хатаасан улаан чинжүү нэг ширхэг, Нэг халбага алимны цуу, ½ аяга бүлээн оливын тос, үрж жижиглэсэн цагаан гаа ½ бэлдэнэ.
Ингээд найрлагад орсон хүнсний бүтээгдэхүүнийг сайтар холиод өвдгөөр хатгуулж байгаа хэсэгтээ өдөр бүр 20 минутын турш түрхэнэ. Орцод орсон халуун улаан чинжүү нь үе мөчний өвдөлтийг намдаадаг юм. Цаашлаад энэ аргыг тогтмол хэрэглэснээр үе мөч, шөрмөс сайжирч байгааг та анзаарах болно.