А. Үйлстөгөлдөр: АТГ хэт нэг талыг барьсан мэдээлэл хийлээ

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн төрсөн дүү н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Тиймээс түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан нийт есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон эсэх нь одоогийн байдлаар тогтоогдоогүй гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогт хэлсэн юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж  Шадар сайдын ажлын албанаас А. Үйлстөгөлдөр  мэдээлэл хийлээ. Тэрбээр” Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас  нэр төр аюулгүй байдал халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагааг шалгуулахаар шадар сайдын ажлын албанаас 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Мөн 2017 оны долдугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 42 дугаар зүйл, УИХ-ын тухай хуулийн 20.1.1, 20.1.3, 24.3 24.3.1 заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын Хороонд хүсэлт хүргүүлсэн байгаа. Гэтэл АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ өөрийн төрсөн дүү болох н.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч өөрийгөө мөрдсөн учир яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн мэдээлэл өгсөн. Шадар сайд хуулийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан. Гэвч бүтэн сарын хугацаанд АТГ болон ТЕГ ямар нэгэн шалгалтын ажиллагаа явуулаагүй байж, нэг  талыг барьсан, улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээлэл хийлээ. Мөн хэргийн гэрч оролцогч болох иргэн н.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хуулийн хяналтын  байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч нотолсоор ирсэн. Хоёр гэрч болон 10-аад оролцогч нар бодит үнэнийг  хэлж байхад хуулийн хяналтын  байгууллага бодит үнэнийг мэдээлэхгүй байна. Б. Энхмэнд хэн вэ, З.Золбаярын үйл ажиллагаа яаж явагдаж байгаа талаар огт мэдээлсэнгүй. Иймээс илт нэг талыг барьсан үзэж байна. Шадар сайд удахгүй өөрийн  биеэр мэдээлэл хийнэ “гэдгийг мэдэгдсэн юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …