А.Цогцэцэг: Өмнө нь хийгдэх боломжгүй байсан мэс заслууд ХСҮТ-д хийгддэг болсон

Эрүүл Мэндийн Яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Элэг Цөс Нойр Булчирхайн эмч нарын нийгэмлэг Япон улсын Накаяма хавдар судлалын институт хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурлыг 9 дэх жилдээ өнөөдөр зохион байгууллаа.

Хурлыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Монгол-Японы хамтарсан олон улсын хурлыг хийж эхэлсэн 2009 оноос хойш Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан мэс заслын олон аргыг хавдар судлалын салбарт нутагшуулж, ХСҮТ-д хэдийн хийгддэг болсон нь хурлын үр өгөөжийг илтгэх нэгэн шалгуур юм.

Монголын нөхцөлд, Монгол Улсад байгаа мэс заслын багаж төхөөрөмж, шинэ технологи ашиглан хагалгаа хийх болсон нь гадаад улс руу гарах мөнгөний урсгалыг сааруулах, Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх том алхамын нэг болж байна” гэв.

Тус хуралд  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Япон улсын  Накаяма хавдар судлалын институтын эрдэмтэд болон зочид төлөөлөгчид оролцлоо.

 

 

 

Эх сурвалж: ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …