ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хойшлоогүй гэв

Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож байгаа. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын 1-ндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт тухайн өдөр “Эх хэлээ дээдэлье” гэсэн сэдвээр багш нар нь хичээл заах юм байна”гэв.

Харин их дээд, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргажээ.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …