Дэлхийн аварга П. Орхон эх орондоо ирлээ

Зургаан өдрийн турш үргэлжилсэн чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөж Монголын баг тамирчид өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ.Энэ удаагийн ДАШТ-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо. 63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялсан юм.

Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав дахь, эмэгтэйчүүдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь дэлхийн аварга болж байна.
Тодруулбал Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.

Мөн 57 кг-ийн жинд 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медалийн эзэн болсон. Э.Бэхбаяр ийнхүү чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан болж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …