Б.Баянбат: Бурхан Халдуны тахилгад оролцох хүмүүс бүгд Монгол дээл хувцастай ирэх хэрэгтэй

Бурхан Халдун хамаг монголын овоо ураг удмын нэгдсэн эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хан хэнтий нуруу Бурхан Халдун хайрханы Их цагаан арлын тахилга  ирэх сарын 8-10 хооронд  зохион байгуулах юм байна. Энэхүү тахилгыг  арав дахь удаагаа зохион байгуулж байгаа гэнэ.

Энэ үеэр Шашин судлаач Б.Баянбатаас дараах зүйлийг тодрууллаа.

– Энэхүү тахилга арав дахь удаа зохион байгуулагдаж байгаа гэсэн. Энэ удаа тахилгын талаар?

– Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх зорилготой хийгдэж байгаа. Иймээс тахилгад оролцох хүмүүс бүгд Монгол дээл хувцастай ирэх хэрэгтэй. Энэ удаа таван тахилга хийнэ. Тухайлбал, Галын тахилга, нарны тахилга, домгийн тахилга, их тахилга гэсэн тахилгууд хийгдэх юм. Эхний өдөр галын тахилга болно. Дараагийн  өдөр их хайрхан тэнгэрийн тахилга, лусын тахилга хийгдэнэ. Харин сүүлийн өдөр нарны тахилга болон өвөг дээдэстээ даатгах зан үйлүүдийг хийгдэх юм.  Эдгээр  таван тахилга тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, нарны тахилга хийдэг хүн  тусдаа байдаг.

Манай иргэд тахилга гэхээр бөөндөө очоод хийдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Тухайн тахилгаас хамаарч өөр өөр байдаг юм.  Бөө болон лам нар бүгд оролцож болно. Энэ зан  үйлийг  яагаад хийж байна вэ гэвэл Монголын үр удам сайн сайхан явахыг бэлгэдэж хийж байгаа. Мөн уул ус хангай дэлхийг баясгах  гэсэн үүднээс хийгдэж байгаа юм.

-Тахилгад ямар хүмүүс оролцох вэ.  Дандаа удган бөө болон лам  хүмүүс оролцох юм уу?

-Тахилгад оролцох улаач нар олон болсон байгаа. Улаач болон лам  нараас гадна өөрийн ураг удмаа даатгах гэсэн хүн бүхэн оролцох боломжтой. Түүнээс биш тийм хүн оролцоно, ийм хүн оролцоно гэсэн зүйл байхгүй. Бид энэхүү тахилгыг улирал болгонд зохион байгуулдаг. Энэ удаа тахилгад Өвөр монгол, Халимаг болон 21 аймгаас хүмүүс оролцох саналаа ирүүлсэн байгаа.

-Энэ тахилгад эмэгтэй хүн оролцож болох уу?

-Энэ тахилга Бурхан Халдун уул нь дээр биш. Бурхан халдун уулны Их цагаан арал гэдэг газарт хийгдэнэ. Иймээс эмэгтэй хүмүүс оролцож болно. Манай иргэдэд овоо дээр гарвал сайн гэсэн ойлголт байдаг. Энэ тийм биш.  Бид  тахилгаа алсаас  хийнэ.

-Тахилгад оролцох хүмүүс  дээр анхаарах ёстой вэ?

-Анх тахилгат оролцож байгаа хүмүүс өрлөг өргөх  цагаан идээ ,будаа болон бусад  эд  зүйлийг авч очих хэрэгтэй юм.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …