
Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ. Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна. Тухайн өдөр Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ үерт урсаж байсан иргэнийг уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаад таарсан аж. Ингээд Ж.Баатарын машинаас олс авч, тэд 15 настай н.Мандуул хүүг аварчээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл