Тусгай хамгаалалттай газруудад автомашин хүлээлгэн өгөв

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр Улсын тусгай хамгаалалттай газруудад 15 Ланд Крузер маркийн автомашиныг хүлээлгэн өглөө. Ёслолын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Манай орны тусгай хамгаалалттай газар болох Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай, Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолбор зэрэг 11 газрын хамгаалалтын захиргаанд машиныг олгов. Мөн тусгай хамгаалалттай газруудын байгаль хамгаалагч нарт 610 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас бэлэглэлээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ёслолын ажиллагааны үеэр “Манай орны хувьд байгалийн өвөрмөц тогтоцтой Дархан цаазат газруудад хүрч ажиллах, ямар нэгэн хууль бус үйлдлийг цаг алдалгүй таслан зогсооход гүн туслалцаа үзүүлнэ”  гэж тодотгосон юм.

 

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …