Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/577 дугаар тушаалаар дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Отгонбаярыг Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр, мөн хэлтсийн хэв журмын ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдоржийг “Баярын бичиг”-ээр, хулгайлах гэмт хэрэг илрүүлсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэ-Очир, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Д.Хадбаатар нарыг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Шагнагдсан алба хаагчдыг Нийслэл цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.