Цэцэрлэгт орох хүүхдүүдийн бэлдэх шаардлагатай зүйлс

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Тэгвэл манай сайтын зүгээс цэцэрлэгийн багачууд  есдүгээр сарын 1-нд юу бэлдэж очих шаардлагатай вэ? гэдэг асуултын хариултыг эцэг эхчүүд та бүхэнд хандан хүргэж байна.

Мэдээж уламжлалт ёсоор нэг ширхэг тасалгааны цэцэгтэй очно. Мөн эцэг эхчүүд хүүхдээ есдүгээр сарын 1-нд хөтөлж ирэхдээ бүртгүүлсэн цэцэрлэгийн захиргаанаас авсан тамга тэмдэг бүхий эрхийн бичгээ авч очно.

БСШУЯ-ны сайдын 2013.12.22 өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэж очно. Ингээдцэцэрлэгийн хүүхдүүд  жилдээ хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг хүргэж байна.

  Жагсаалт 2 нас  3-4 нас  5-6 нас  Чанарын шаардлага
1 Балын харандаа 1 ширхэг 3 ширхэг Хагас хатуу НВ М2 Н3
2 Будгийн харандаа 1 ком 1 ком 12 өнгөтэй, үзүүрлэсэн байх
3 Пламастр 1 ком 12 өнгөтэй
4 Зургийн дэвтэр 3 ширхэг/12 хуудастай 4 ширхэг/20хуудастай 5 ширхэг Монгол/Орос
5 Ватум цаас 1 ширхэг 1 ширхэг 2 ширхэг
6 Бийр 1 ширхэг/бөөрөнхий 2 ширхэг/хавтгай 2 ширхэг Номер:3-4, 8-10
7 Өнгийн цаас 1 ком/6 өнгөтэй/14х20 см 2 ком 3 ком Сайн чанарын
8 Баримлын шавар 1 ком/4-6 өнгөтэй 2 ком/4-6 өнгөтэй 2 ком/8-10 өнгөтэй 15х15 хэмжээтэй хулдаасны хамт
9 Цавуу 2 ширхэг/8гр 3 ширхэг/8гр 3 ширхэг Сайн чанарын
10 Шугам 1 ширхэг Үзүүр нь мохой
11 Дэвтэр 4 ширхэг/12 хуудастай
12 Цаасны хайч  1ширхэг 5-7 см 1  ширхэг 5-7 см 1  ширхэг

11-13 см

Хүүхдэд зориулсан
13 Усан будаг 2 ширхэг/6 өнгө 2  ширхэг/6 өнгө 2 ширхэг/12 өнгө
14 Харандаа үзүүрлэгч 1 ширхэг 1 ширхэг
15 Тосон харандаа 2 ширхэг/6 өнгөтэй 2 ширхэг/6 өнгөтэй 1 ширхэг/12 өнгөтэй
16 Шүдний оо 2 ширхэг 2 ширхэг 2 ширхэг Доод тал нь 80 гр
17 Ариун цэврийн цаас 5 ширхэг 4 ширхэг 4 ширхэг МНS4273:1195
18 Амны цаас 5 боодол 4 боодол 4 боодол
19  Саван  хатуу 4 ширхэг 3 ширхэг/8гр Харшил өгөхгүй
20 Гар шингэн саван 4 ширхэг 4 ширхэг 4 ширхэг Бактерийн 250 мл-ийн савалгаатай
21 Шүдний сойз 2 ширхэг 2 ширхэг 2 ширхэг Доод тал нь 80 гр


Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …