“Miss Mongolia -2017”-д өрсөлдөх гоо бүсгүй өнөөдөр тодорно

“Miss World 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйг өнөөдөр шалгаруулна. Энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгарсан нийт есөн оролцогчоос үндэсний ялагчаа тодруулах юм.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ.

Шалгаруулалтын журам:

 Шалгаруулалтын дүн 50% шүүгчдийн оноо, 50% лайк, шэйрийн оноогоор дүгнэгдэнэ. Лайк болон бусад эмошионууд – нэг оноо, шэйр – гурван оноо хамгийн их оноо авсан оролцогч 20 оноо авна. Авсан оноогоор пропорцлон тус бүрийн оноог гаргана. Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулахыг хүссэн миссээ https://www.facebook.com/missworldmongolia/ хуудсаар орж лайк, шэйр хийж дэмжих боломжтой. Санал хураалт өнөөдөр 17:30 цагт дуусах юм байна.
Өнгөрсөн жил  А.Баярцэцэг үндэсний ялагчаар тодорч “Дэлхийн мисс 2017” тэмцээнд оролцсон бол энэ удаад эх орныхоо нэрийг хэн төлөөлөх бол?

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …