Д.Цэнд-Аюуш: 14 дүгээр сургуулийн засварын ажил дуусаагүй байна

Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн зөвлөгөө өгсөн байна.

НМХЕГ-ийн ЭМБСХТ-ийн дарга Д.Цэнд-Аюуш “ Энэ хичээлийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 цэцэрлэг, 12 сургууль, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 цэцэрлэг 2 сургуульд өргөтгөлийн  ажил хийгдэж байгаа . Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, 126 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ажлыг шалгажээ. Энэхүү хоёр цэцэрлэг хугацаандаа амжиж ашиглалтад орохгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг болон 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байгаа учраас есдүгээр сарын 1-нд  орж амжиж орохгүй. Эдгээр сургууль цэцэрлэгээс гадна Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга  шинээр ашиглалтад орж байгаа. Энэ сургуулийн байр дээр улсын комисс ажиллаж байна. Мөн 14 дүгээр сургуулийн байрны засварын ажил дуусаагүй байна. 133 дугаар сургуулийн барилга  баригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй байна” гэв.

Эрдмийн оргил цогцолбор сургуульд  багшлах эрхгүй  дөрвөн багш ажиллаж байжээ

Сургууль цэцэрлэгийн барилга өргөтгөлийн ажлаас  гадна сургуулиудын багш нарын багшлах эрхийн шалгалтыг  хийжээ. Өнөөдрийн байдлаар Эрдмийн- оргил цогцолбор сургуульд  багшлах эрхгүй  дөрвөн багш ажиллаж байсан байна. Мөн 119 дүгээр сургуульд багшлах эрхгүй  хоёр багш байсан аж. Харин  5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн багш, эрэгтэй технологийн багш, математикийн  мэргэжлийн багш нар дутмаг  байгаа аж.

ЕБС-ийн 10, 11 дүгээр  ангийн сурах бичгүүд  хэвлэгдэж гараагүй байна

Ерөнхий боловсролын сургуулийн ном сурах бичгийн хэрхэн хангаж байгаа талаар хяналт шалгалтыг хийсэн  байна.  Нэгээс тав дугаар хүүхдүүдэд төрөөс зуун хувь олгодог. Харин 6-12 ангийн хүүхдүүдийн сурах бичиг  худалдаалж байна. Энэ жил  10, 11 ангийн сурах бичгүүд  хэвлэгдэж гараагүй байгаа аж.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …