“Надаар тоглосон хайр” жүжиг дэлгэцийн уран бүтээл болжээ

УДЭТ-ын уран бүтээл болох  “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан юм. Харин  16 жилийн дараа хийгдэж Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, Ш.Гүрбазар, кино  зохиолч Л.Тайванбаяр  нарын бүтээл болох  “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.Уг киноны дууг   дуучин Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.

 

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …