Найзыгаа хэрцгийгээр хөнөөж машины тээшинд нуусан байжээ

Баянгол дүүргийн VI бичил хороололд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өмнө нь  бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан зэрэг хэрэгт холбогдон нэг бус удаа шийтгүүлж байсан М гэх залуу найз Г болон Н нартай гэртээ архидан согтуурчээ. Улмаар Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр хөнөөжээ. Ингээд хэргээ нуун далдлаын тулд талийгаачийн цогцосыг юманд ороож машиныхаа тээшинд нуусан байжээ. Ингэхдээ найз Н-дээ “Хэрвээ энэ талаар хүнд хэлбэл өөрийг чинь бас ална” гэж сүрдүүлсэн аж.

Харин хэд хоног машины тээшинд байсан цогцос муудаж үнэр орсон тул хавь орчны айлуудад үнэртэж, улмаар энэ хэрэг ил болжээ. Уг сэжигтэн М Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчмоос баригдсан байна.Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хамтран шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …