Усанд осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдсон талаар мэдээлсэн билээ. Тэдний цогцсыг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм. Өнөөдөр усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг олжээ. Ямар шалтгааны улмаас усанд осолдсон эсэхийг цагдаа нар тодруулахаар ажиллаж байна.Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ.

Ослын хэргийг тодруулбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын Цагаан тохой гэдэг газар усанд осолдсон байна.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …