
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Хархорин зах, 3,4-р хорооллын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа явуулж буй асруудыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.Нийтийн эзэмшлийн гудамж,зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон захирамж гарч тус захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээрх арга хэмжээг авч ажиллаж буй нь энэ юм. Олон хүн төвлөрсөн зам дагуу худалдаа хийж байгааг иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд эсэргүүцэж, яаралтай цэгцэлж өгөхийг шаардаж байгаа ч худалдаа эрхлэгчид хэд хоногийн хугацаа өгөхийг Баянгол дүүргийн удирдлагуудаас хүссэн байна.Өнөөдрийн байдлаар Хархорин захын автобусны буудал орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа хийж буй 12 чинглэг, 2 байшин, 4 ТҮЦ-ийг буулгаж, зам талбайг чөлөөлжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл