“Дэлхийн мисс-2017” тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлж оролцохоор боллоо

Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр  дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо. Ц.Энхжин нь Их Британийн Кембрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг байна. Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах бөгөөд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцоно.
Цэвээндаш овогтой Энхжин
Нас: 24
Өндөр: 174
Биеийн харьцаа: 86/60/90

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …